МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдсан тул өнөөдөр өнжиж, АН-ын бүлэг ирцгүйдэв

МАН-ын бүлэг Их тэнгэрт хуралдсан тул өнөөдөр өнжиж, АН-ын бүлэг ирцгүйдэв

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлэг, зөвлөлүүд хуралддаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр (2026.11.23) 10:00 цагаас УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдахаар товлосон талаар УИХ-ын Тамгын газраас мэдээлсэн.

Гэвч МАН-ын бүлэг өчигдөр Их тэнгэрт ээлжит бусаар хуралдсан тул өнөөдөр хуралдахгүй аж. Харин АН-ын бүлэг хуралдахаар товлосон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хуралдаан эхлээгүй байна. Хуралдаанаас гарах шийдвэр болон бусад мэдээллийг эргэн хүргэнэ.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө