ВИДЕО: Автомашинаа түгжээгүй, асаалттай орхих нь хулгайд алдах эрсдэлтэйг анхаарууллаа

ВИДЕО: Автомашинаа түгжээгүй, асаалттай орхих нь хулгайд алдах эрсдэлтэйг анхаарууллаа

Иргэд автомашинаа түр хугацаагаар орхихдоо ч хаалгаа түгжиж, хөдөлгүүрийг унтраах шаардлагатайг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Учир нь автомашинаа түгжээгүй, хөдөлгүүрийг нь асаалттай орхих нь хулгайчдад боломж олгож, хэдхэн хормын дотор тээврийн хэрэгслээ алдах эрсдэлтэй юм.

ВИДЕО: 

Цагдаагийн байгууллагын танилцуулсан камерын бичлэгт нэгэн этгээд гудамжинд байрлуулсан автомашин руу ойртож, жолоочийн хаалгаар нэвтрэн, улмаар тухайн машиныг унаад явж буй нь дүрслэгджээ. Тус хэргийг автомашины хулгайн 36 удаагийн давтан үйлдэлд холбогдож байсан насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэх мэдээлэл байна.

Иймд жолооч нар, "Автомашинаа түр орхихдоо хөдөлгүүрийг заавал унтраах", "Жолоочийн болон зорчигчийн бүх хаалгыг түгжих",  "Түлхүүрийг автомашиндаа үлдээхгүй байх", "Хүүхэд болон бусад хүнийг автомашинтайгаа хараа хяналтгүй орхихгүй байх", "Боломжтой бол дохиолол, хамгаалалтын системээ идэвхжүүлэх"-ийг зөвлөж байна. 

Хэдхэн минутын ажил амжуулах гэж автомашинаа асаалттай, түгжээгүй орхих нь хулгайд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг тул жолооч та өөрийн болон бусдын эд хөрөнгийг хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.