Өнөөдөр үхэр өдөр

Өнөөдөр үхэр өдөр

Аргын тооллын 11 сарын 23, Сумъяа гараг. Билгийн тооллын 14, Гоё хүүхэн одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 8:10-17:07.

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна.




Өнөөдөр үхэр өдөр

24 минутын өмнө