Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаас болж Элчин сайдаар томилогдож чадаагүй Г.Тэнгэр МИАТ-ийн захирлаар томилогдохоор тохироо хийж эхэлжээ

Гэр бүлийн хүчирхийллийн асуудлаас болж Элчин сайдаар томилогдож чадаагүй Г.Тэнгэр МИАТ-ийн захирлаар томилогдохоор тохироо хийж эхэлжээ

МИАТ компани Boeing 787-9 Dreamliner загварын “Мөнх хаан” онгоцоо Европын нислэгийн хоригт орсон Конго улсын "Air Congo " компанид түрээслээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл дээрх зэрэг дуулиантай холбоотойгоор МИАТ-ийн удирдлагын асуудал хөндөгдөж, үүнтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүс тус байгууллагыг удирдах тохироогоо хийж эхлээд байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсаас Австралийн холбооны улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон агреманаа хүлээж байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  тохоон томилох зарлиг гаргахаас татгалзаж байсан Г.Тэнгэр гэгч нь Элчин сайдаар томилогдож чадаагүй тул энэ удаад МИАТ-ийн захирлаар очихоор тохироо хийж эхэлжээ. 

Тэрбээр өмнө нь Элчин сайдаар томилогдох асуудал яригдаж байх үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдож, улмаар Ерөнхийлөгч түүнийг томилох зарлиг гаргахаар татгалзаж байв. Мөн өмнө нь түүнийг Япон улс руу Элчин сайдаар томилохоор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж байсан ч тухайн үеийн Ерөнхийлөгч мөн л түүнийг итгэмжлээгүй байдаг. Үүнээс нэг жилийн дараа буюу 2018 онд мөн Г.Тэнгэрийг Австрали улс руу томилохоор Засгийн газраас дахин санал болгосон ч Ерөнхийлөгчийн босгыг даваагүй гэдэг.

Ийнхүү удаа дараа Элчин сайдын суудлаас хоосон хоцорч байсан Г.Тэнгэр нь энэ удаад МИАТ-тэй холбоотой асуудал хөндөгдөхтэй зэрэгцэн тус байгууллагын захирлаар очихоор МАН-ын удирдлагуудтай тохироо хийж эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм. 

Гэхдээ түүнийг зарим нь дэмжихгүй гэдгээ илэрхийлж буй аж.

Учир нь Г.Тэнгэрийг гадаад харилцааны салбарт олон жил ажилласан туршлагатай гэх боловч өмнө нь удирдаж байсан салбар болох "Таван толгой дулааны цахилгаан станц" ТӨХК-ийг 7 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллуулсан. Ийм хүн Монголын ганц агаарын тээврийн компанийг дорвитой удирдаж чадахгүй, эрсдэлд оруулж магадгүй тул дээрх томилгоог дэмжиж болохгүй гэдгээ илэрхийлж байгаа аж. 

Ямартай ч гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдож, Элчин сайдаар томилогдоод чадаагүй Г.Тэнгэр нь энэ удаад МИАТ-ийн удирдлагыг авахаар тохироогоо хийж эхэлсэн гэх мэдээлэл байна. 




Өнөөдөр үхэр өдөр

48 минутын өмнө