МУГТ Б.Энх-Оргил энэ оны 12 дугаар сарын 12-нд БНХАУ-ын Шанхай хотод болох “ONE 174: Shanghai” тэмцээнд тулалдахаар болжээ.
Тодруулбал, “One Championship” холбооны 70 кг жингийн дэлхийн аварга, бүсний эзэн Тан Кайтай тулалдахаар болжээ. Тан Кай нь өдгөө 30 настай бөгөөд мэргэжлийн замналдаа 16 ялалт байгуулж, 3 удаа хожигдож байжээ.