Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна

Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан 2026 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтжээ.

Цасны зузаанаар нь авч үзвэл:

  • 30 см-ээс их: Увс аймгийн Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрхан, Завхан аймгийн Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул сумдад цасны зузаан 30 см-ээс их байна. Энэ нь нийт нутгийн нэг хувийг эзэлж байна.

  • 21–30 см: Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумдад цасны зузаан 21–30 см буюу нийт нутгийн дөрвөн хувьд хүрчээ.

  • 11–20 см: Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн зарим сумдад 11–20 см зузаан цастай байна. Энэ нь нийт нутгийн 10 хувийг эзэлж байна.

  • 10 см-ээс бага: Бусад нутгаар цасны зузаан 10 см-ээс бага байгаа бөгөөд нийт нутгийн 63 хувийг эзэлж байна.

Өмнөх арав хоногийн хэмжилттэй харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгджээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө