Өнөөдөр /2026.11.22/ Хэнтийн уулархаг нутгаар, маргааш /2026.11.23/ Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар 0.0-1.0 мм цас орж, нутгийн зүүн хэсгээр салхи шуургатай хүйтэн байна.
Тодруулбал, маргааш буюу энэ сарын 23-нд Сэлэнгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зүүн сумдын нутгаар 0.1-2.0 мм, энэ сарын 25-нд Баян-Өлгий, Увс, Завханы зарим сумд, Хөвсгөлийн баруун сумдын нутгаар, энэ сарын 26-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Булган, Төв Сэлэнгийн ихэнх, Дундговь, Дорноговийн хойд сумдын нутгаар 0.1-4.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, энэ сарын 23-нд говь, тал, хээрийн нутгаар, энэ сарын 25-нд Алтайн уулсаар, 26-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -1...-6 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.