ВИДЕО: Японы Сакүражима галт уул дэлбэрч, үнсэн багана 1.2 км өндөрт хүрчээ

ВИДЕО: Японы Сакүражима галт уул дэлбэрч, үнсэн багана 1.2 км өндөрт хүрчээ

Японы Кагосима мужид орших Сакүражима галт уул өчигдөр /2026.11.21/ хүчтэй дэлбэрч, үнс нурам агаарт цацагджээ. Японы Цаг уурын агентлагийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 14:35 цагийн орчимд болсон дэлбэрэлтийн үеэр галт уулын тогооноос дээш 1,000 метр орчим өндөрт үнсэн багана үүссэн байна. Дараагийн ажиглалтаар үнсэн баганын өндөр 1,200 метрт хүрчээ.

ВИДЕО: 

Дэлбэрэлтийн дараа галт уулын үнс зүүн өмнөд чиглэлд тархаад байгаа ажээ. Японы Цаг уурын агентлаг Сакүражима галт уулын аюулын түвшнийг 3 буюу галт уулын орчимд зорчихыг хязгаарлах түвшинд хэвээр хадгалжээ. Мөн галт уулын тогооноос хоёр километр орчим зайд том хэмжээний чулуу унах, халуун хий, үнс, чулуулгийн холимог пирокластик урсгал үүсэх эрсдэлтэйг анхааруулсан байна.

Сакүражима уул нь Японы хамгийн идэвхтэй галт уулуудын нэг бөгөөд Кагосима хотын ойролцоо байрладаг. Тус галт уулын дэлбэрэлт, үнс нурам цацагдах үзэгдэл тогтмол ажиглагддаг байна. Одоогоор уг дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсэдсэн болон томоохон хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл гараагүй байгаа ажээ.