Канад улсын Бритиш Колумбиа мужийн Ванкувер хотод Хотын дарга асан Х.Нямбаатар амьдарч байж болзошгүй гэрэл зураг цахим сүлжээнд нийтлэгдээд байна. Түүнийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, шалгаж эхлээд байгаа гэдэг.
Гэвч Х.Нямбаатар эх орондоо ирэлгүй, гадаадаас цахим сүлжээгээр дамжуулан мэдэгдэл хийж байгаа. Түүний мэдэгдэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ” хэмээн мэдэгдэж, өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д хүргүүлсэн юм. Улмаар УИХ түүний хүсэлтийг хүлээн авч, У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр энэ долоо хоногт чөлөөлөгдөөд байна.
Тэгвэл өчигдөр /2026.11.21/ нэр бүхий мэдээллийн сайтад “Хэнтий аймгийн Дадал суманд байрлах Х.Нямбаатарын гэх үхрийн ферм” сэдэвтэй нэвтрүүлэг нийтлэгджээ.
Уг нэвтрүүлэгт дурдсанаар, Дадал суманд байрлах уг ферм нь 3200 айлын эзэмшлийн газартай дүйцэхүйц том талбайтай бөгөөд махны чиглэлийн 300 орчим үхэртэй байж болзошгүй аж. Гэхдээ уг ферм Х.Нямбаатарын өмч мөн эсэх, газрын эзэмшил болон үхрийн тоо толгойн талаарх мэдээлэл одоогоор албан ёсоор баталгаажаагүй байна.
Сонирхолтой нь, тус фермийн талаар нэгэн иргэн одоогоос хоёр жилийн өмнө буюу 2024 онд X сүлжээнд мэдээлж байжээ. Тэрбээр тухайн үед “Хэнтийн Дадалд Нямбаатар гэрэл цахилгаанаа нарны дэлгэцээр шийдээд, эндээ ногоон тэжээл, овьёосоо хашаалж тариад дажгүй үхрийн ферм хийчихсэн байна шүү” хэмээн бичсэн байна. Мөн тухайн мэдээллийг нийтэлсэн иргэний X хаягийг магадгүй Х.Нямбаатар блоклосон гэх мэдээлэл байна.
Хэнтийн Дадалд Нямбаатар гэрэл цахилгаанаа нарны дэлгэцээр шийдээд эндээ ногоон тэжээл овьёосоо хашаалж тариад дажгүй үхрийн ферм хийчихсэн бна шүү pic.twitter.com/69HV3o6AuG
— М.Баттулга (@Battulga_munkh) February 28, 2024
Би 2024 онд үхрийн фермийн очиж үзээд ингээд магтаад жиргэсэн биш блоклуулсанш дээ😂😂😂 https://t.co/bf4FDOnLYH
— М.Баттулга (@Battulga_munkh) November 21, 2026