Монголын үндэсний бөхийн холбооноос энэ амралтын өдрүүдэд орон нутагт үндэсний бөхийн цуврал барилдаанууд зохион байгуулахаар болсон.
Тодруулбал, “Найрамдал” сангийн аж ахуй байгуулагдсаны 50 жилийн ой болон Даян аварга Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болно. Хүлээлт өндөртэй тус барилдааныг NTV телевиз шууд дамжуулан хүргэх байна.
ШУУД ҮЗЭХ:
Мөн Эрдэнэт хотын “CuMo Arena” цогцолборын нээлтэд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан зохион байгуулагдана. Түүнчлэн Увс аймгийн Өндөрхангай сумын уугуул, спортын мастер, аймгийн заан Ц.Гонгор агсны нэрэмжит 20 хүртэлх насны улсын аварга шалгаруулах бөхийн барилдаан Дархан-Уул аймагт ням гарагт болж, өсвөр үеийн шилдэг бөхчүүд аваргуудаа тодруулах юм. Ийнхүү энэ амралтын өдрүүдэд Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймагт үндэсний бөхийн сонирхолтой барилдаанууд болохоор байна.