УИХ-ын нэгдсэн чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хуулийн төслийг эцэслэн батална.
Сануулахад, Засгийн газраас 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлоготой, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар анх өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын гишүүд болон ажлын хэсгээс гаргасан саналын дагуу 2027 оны улсын төсвийг 39.2 их наядын орлого, 41.5 их наядын зарлагатайгаар эцэслэн батлах юм.