Австралид 17 настай хүү ойд төөрч, зургаан хоногийн дараа эсэн мэнд олджээ

Австралид 17 настай хүү ойд төөрч, зургаан хоногийн дараа эсэн мэнд олджээ

Австралийн Викториа мужийн ойд төөрсөн аутизмын хоёрдугаар түвшний оноштой 17 настай хүүг зургаан өдрийн эрлийн ажиллагааны дараа эсэн мэнд олжээ.

Уильям гэх хүү арваннэгдүгээр сарын 6-нд Мельбурн хотоос зүүн тийш 185 орчим километрийн зайд орших Уолхалла хотын ойролцоо найзынхаа хамт аялж байхдаа сураггүй болсон байна. Тэрбээр майхнаасаа холгүй газраас аяллын хэрэгслээ авахаар явсан боловч буцаж ирээгүй аж. Түүнийг эрэн хайх ажиллагаанд цагдаа, аврах алба болон сайн дурынхныг оролцуулсан 100 гаруй хүн ажиллажээ.

Зургаан хоногийн турш ой мод, бартаатай газраар явсан хүү эцэст нь горхины дэргэдэх хавтгай чулуун дээр хоноглож байжээ. Арваннэгдүгээр сарын 12-нд цагдаагийн нисдэг тэрэгний баг түүнийг горхины ойролцоо унтаж байхад нь олсон байна. Хүүг олдох үед цамцгүй, наранд түлэгдсэн байсан ч биеийн байдал нь харьцангуй сайн байжээ.

 




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө