УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны Төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, улсын төсвийг эцэслэн баталлаа.
Тодруулбал, УИХ-ын дарга С.Бямбацогт төсвийн хуулийн зүйл, заалт бүрийг уншиж танилцуулан санал хураалт явуулсан бөгөөд санал хураалтад 110 гишүүн оролцсоноос 82.7 хувь нь дэмжсэн юм.
Сануулахад, Засгийн газраас анх 2027 оны төсвийг 41.3 их наяд төгрөгийн орлого, 43.6 их наяд төгрөгийн зарлагатай байхаар өргөн мэдүүлсэн. Харин УИХ-ын гишүүд болон ажлын хэсгээс гаргасан саналын дагуу төсвийн орлого, зарлагын хэмжээг өөрчилжээ. Ингээд ирэх онд улсын төсвөөс 41.5 их наяд төгрөг зарцуулж, 39.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталсан байна. Мөн Засгийн газар 6.4 их наяд төгрөг хүртэлх, аймаг, нийслэл 2.8 их наяд төгрөг хүртэлх бонд гаргах эрхтэй болжээ. Түүнчлэн ирэх онд 3.9 их наяд төгрөгийг барилга байгууламж, төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтад зарцуулахаар тусгасан байна.