З.Мэндсайхан: 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэврийг дахин 10 хувиар нэмж, дунджаар 1.3 сая төгрөг болгоно

З.Мэндсайхан: 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэврийг дахин 10 хувиар нэмж, дунджаар 1.3 сая төгрөг болгоно

УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2027 оны Төсвийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, улсын төсвийг эцэслэн баталлаа. 

Үүний дараа Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр "Засгийн газар 2027 оны төсвийг өргөн барихдаа эдийн засгийг өсгөж, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, бизнесийнхээ орлогыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг иргэддээ бодитоор мэдрүүлэхэд чиглэсэн төсвийн бодлогыг боловсруулж өргөн барьсан. Ирэх онд иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх, эрүүл мэнд боловсролын хөгжлийг хүртээмжтэй болгох, зам, орон сууц зэрэг дэд бүтцийн салбарыг онцгойлон дэмжихээр төсвийг боловсрууллаа. 

Сая арваннэгдүгээр сарын 1-ээс ахмадуудынхаа тэтгэврийг 100-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 2027 оны нэгдүгээр сарын 1-ээс дахин 10 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр ахмадуудын тэтгэвэр дунджаар 1.3 сая төгрөг болно. Түүнчлэн энэ сарын 1-нээс эрүүл мэндийн салбарынхны цалинг 20 хувиар нэмж, боловсролын салбарынхантай адил түвшинд хүргэсэн. Мөн төрийн үйлчилгээний салбарынхны цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр төрийн нийт албан хаагчдын цалин 2027 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүн дээр төрийн тусгай болон төрийн захиргааны албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр Засгийн газар төсөвт тусгасныг " хэмээн ярилаа.  




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө