Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд 8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ

Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд 8.9 сая ам.доллароор агаарын чанарын станц суурилуулжээ

БНСУ-ын Байгаль орчны корпорациас 11 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд агаарын чанарын хяналт шинжилгээ, мэдээний чанарын үр дүнгийн сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран 2023-2026 онд нийт 8.9 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийг хэрэгжүүлсэн.  Төслийн хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станцыг бүрэн суурилуулсан юм. Энэхүү сургалтаар агаарын чанарын хяналтын автомат станцын ашиглалтын явцад түгээмэл гардаг алдаа, тэдгээрийг илрүүлж засварлах арга, тоног төхөөрөмжийн тохируулга хийх болон MAMIS программ хангамжийг ашиглах аргачлалын талаар мэдлэг, практик ур чадвар олгож байгаагаараа ач холбогдолтой гэжээ.