Испанийн хоёрдугаар лигийн тоглолтын үеэр Тенерифе багийн довтлогч Хесус де Мигель агаарт бөмбөгний төлөө тэмцэлдэж байхдаа Андорра багийн хаалгач Хесус Овонотой мөргөлдөж, нас баржээ.
ВИДЕО:
Тус үйл явдал Андорра болон Тенерифе багуудын тоглолтын 96 дахь минутад болсон аж. Тенерифе багийн тоглогч урагш уралдуулсан дамжуулалт өгсөн бөгөөд талбайн голд довтлогч болон эсрэг багийн хаалгач нар агаарт бөмбөгний төлөө тэмцэлдэж, мөргөлдснөөр Хесус де Мигелийн биеийн байдал хүндэрч эмнэлгийн тусламж авчээ. Тенерифе клубын мэдээлснээр тус үйл явдал болсны дараа Де Мигелийн зүрх, амьсгал нь зогсож, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бөгөөд арваннэгдүгээр сарын 3-ны өглөөний 08:00 цагт эмнэлэгт нас барсан гэв.
Испанийн Үндэсний цагдаагийн газрын Хүн амины хэрэгтэй тэмцэх хэлтэс уг явдалтай холбоотойгоор санамсаргүйгээр хүний амь хохироосон байж болзошгүй үндэслэлээр шүүхийн ажиллагаа эхлүүлжээ. Гэхдээ Санта-Крус-де-Тенерифе хотын ерөнхий прокурор энэ хэрэг эрүүгийн шүүхэд шилжих магадлал маш бага, мөргөлдөөн тоглолтын явцад болсон гэж мэдэгдсэн байна.