Бусдын нэг тэрбум төгрөгийг хураан авч, хахууль өгөхийг санал болгосон албан тушаалтанд торгох шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, Р.З нь “Х....” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, зөвлөх инженерээр ажиллаж байхдаа МҮХАҮТ-ын дэргэдэх олон улсын Арбитрын шүүхэд хянагдаж байгаа “Т....” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Д...” ХХК-д холбогдох хэрэгт нэхэмжлэгчийн орлогыг тогтоох шинжилгээг хийх явцдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө-д үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хариуд нь 1 тэрбум төгрөгийг хуваан авч, хахууль өгөхийг санал болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хахууль өгөх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Р.З-г хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрх болон шинжээчийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.