Испанид галт тэрэгний ослоор амиа алдсан хүмүүсийн 15 нь гадаадын иргэн байжээ

Испанид галт тэрэгний ослоор амиа алдсан хүмүүсийн 15 нь гадаадын иргэн байжээ

Испанийн төв нутгийн Толедо мужид өнгөрсөн лхагва гарагт хурдны галт тэрэгнүүд мөргөлдсөний улмаас амиа алдсан 69 хүний хэн болохыг тогтоож дууссанаа тус улсын эрх баригчид мэдэгдсэн байна. Амиа алдсан хүмүүсийн 15 нь гадаадын иргэн байжээ.

Амиа алдсан хүмүүсийг хурууны хээ болон ДНХ-ийн шинжилгээгээр таньж тогтоосон байна. Эрх баригчдын мэдээлснээр, амиа алдсан бүх хүн насанд хүрсэн хүмүүс байсан бөгөөд тэдний 54 нь Испанийн иргэн байжээ. Харин гадаадын иргэдийн дөрөв нь АНУ-ын, хоёр нь Японы, хоёр нь Австралийн иргэн байсан бол Аргентин, Канад, Чех, Франц, Мексик, Португал, Тунисын тус бүр нэг иргэн амиа алдсан байна.

Дээрх улсуудын консулын байгууллагуудад энэ талаар мэдэгдсэн гэж эрх баригчид мэдээлжээ. Испанийн хэвлэлүүдэд мэдээлснээр, осолдсон бүх вагоныг төмөр замаас зайлуулсан байна. Осолдсон галт тэрэгнүүдийг нарийвчлан шалгаж, ослын газрыг сэргээн засварлах ажил удахгүй эхлэх ажээ.