Испанийн Тээвэр, тогтвортой хөдөлгөөнт байдлын сайд Оскар Пуэнте 2026 онд гарсан хүний амь нас хохирсон хоёр томоохон галт тэрэгний ослын дараа огцрохоо мэдэгдлээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 3-нд мэдэгдэл хийхдээ “Ийм хэмжээний хоёр осол нэг жил хүрэхгүй хугацаанд гарсан байхад Тээврийн сайд албан тушаалаа үргэлжлүүлэн хаших боломжгүй” хэмээн онцолжээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр сард Кордоба мужийн Адамус хотод болсон галт тэрэгний ослоор 46 хүн, өнгөрсөн долоо хоногт Толедо мужийн Урда хотод болсон ослоор 69 хүн амиа алдсан юм. Оскар Пуэнте огцрох шийдвэрээ улс төрийн нэр төр, зарчимдаа үнэнч байх, ослын хохирогчдод хүндэтгэл үзүүлэхтэй холбон тайлбарлажээ. Мөн ирэх арваннэгдүгээр сарын 29-нд болох сонгуульд Социалист ажилчны намын нэр дэвшигчдийн жагсаалтад багтахаас татгалзсан байна.