Б.Пүрэвдагва: Туулын хурдны замын трассыг нь өөрчилж, Яармагийн гүүрнээс 22-ын товчоо хүртэл хурдны зам барина

Б.Пүрэвдагва: Туулын хурдны замын трассыг нь өөрчилж, Яармагийн гүүрнээс 22-ын товчоо хүртэл хурдны зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва цаг үеийн асуудлуудаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

Тэрбээр “Туулын хурдны замын трассыг өөрчилж, баруун гарцын авто замыг барина. Одоо Туулын хурдны зам гэдэг ойлголт байхгүй. China Highway компанитай байгуулсан гэрээний хүрээнд өөрчлөлтийг хийж, түгжрэлийн асуудлыг шийдэх үр ашигтай трассууд буюу баруун гарцын авто замыг 2027 онд барих төлөвлөгөө гарсан. Трассын хувьд Наадамчдын гүүрнээс 22-ын товчоо хүртэл зургаан эгнээтэй хурдны шинэ зам барина. Бургас тастаж, байгаль орчныг сүйтгэхгүйгээр авто замыг барих юм. Улаанбаатар хотоос баруун зүгийн 16 аймаг руу тээврийн хэрэгсэл явдаг. Гамшиг осол гарвал Сонсголонгийн зам дээр түгжрэх эрсдэлтэй байгаа учраас 1.8 сая хүн амтай хотын баруун гарцыг зайлшгүй барих шаардлагатай. Үүнээс гадна Баруун гарцад Эмээлтээс Өлзийт хороолол хүртэл 12км авто зам ирэх онд баригдахаар заавал хотоор дайрч явахгүй, Төв аймгийн замаар хотыг тойрч явах боломж бүрдэнэ" гэв.