“Аэро Монголиа” ХХК-ийн зарим нислэгийн үйлчилгээг өнөөдрөөс хязгаарлана

“Аэро Монголиа” ХХК-ийн зарим нислэгийн үйлчилгээг өнөөдрөөс хязгаарлана

"Чингис хаан" ОУ-ын нисэх онгоцны буудал мэдэгдэл гаргалаа.

Тус мэдэгдэлд “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК нь төлбөрийн үлдэгдэлтэй холбоотой анхны албан ёсны мэдэгдлийг 2026 оны 6 дугаар сард хүргүүлснээс хойш “Аэро Монголиа” ХХК-тай харилцан зөвшилцөж, төлбөр барагдуулах хуваарийг тохиролцсоны үндсэн дээр үйлчилгээний хязгаарлалтыг түр хугацаанд түдгэлзүүлсэн билээ. Гэвч тус компани төлбөрийн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн хэвээр байгаа тул 2026 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн “Аэро Монголиа” ХХК-ийн дотоодын болон олон улсын захиалгат нислэгтэй холбоотой төлбөртэй зарим үйлчилгээг хязгаарлахаар боллоо" хэмээжээ.