Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны Дэнжийн замыг Сонсголонгийн замтай холбосон 514 метр урт авто замын бүтээн байгуулалт дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ.
Тус авто замыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд зорчих хэсэг нь долоон метр өргөн, хоёр эгнээтэй юм. Мөн замын хоёр талаар явган хүний зам тавьж, нэг талд нь иж бүрэн гэрэлтүүлэг суурилуулсан байна. Шинэ зам ашиглалтад орсноор тухайн орчмын оршин суугчид Сонсголонгийн зам руу шууд зорчих боломж бүрдэж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад дэмжлэг үзүүлэх аж.
