The MongolZ "IEM Beijing 2026” тэмцээний хагас шигшээд FURIA-тай тоглоно

The MongolZ "IEM Beijing 2026” тэмцээний хагас шигшээд FURIA-тай тоглоно

Монголын “The MongolZ” баг өнөөдөр “IEM Beijing 2026” тэмцээний хэсгийн шатны дээд хүснэгтийн финалд Бразилын “FURIA” багтай учраа таарна. Тоглолт Улаанбаатарын цагаар 17:30 цагт эхлэх хуваарьтай байна.

Тус тоглолт нь тэмцээний хагас шигшээд шууд шалгарах эрхийн төлөөх чухал тулаан юм. Хоёр баг хоёулаа өмнөх тоглолтуудаа амжилттай хийж, плей-оффын эрхээ хэдийнэ баталгаажуулсан байна. “The MongolZ” баг өчигдөр “HEROIC” багийг 2:0 харьцаагаар хожиж, дээд хүснэгтийн финалд шалгарсан бол “FURIA” баг “Natus Vincere” буюу NAVI багийг 2:1-ээр буулган авчээ. Өнөөдрийн тоглолт гурван үеийн тоглолт буюу BO3 форматаар явагдана. Ялагч баг тэмцээний хагас шигшээд шууд шалгарах бол ялагдсан баг шөвгийн наймын тоглолтод өрсөлдөх юм.