Тусгаар тогтнолоо бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулсан энэ өдөр Төрийн дууллаа улс орон даяар нэгэн зэрэг дуулна

Тусгаар тогтнолоо бүх нийтийн санал асуулгаар баталгаажуулсан энэ өдөр Төрийн дууллаа улс орон даяар нэгэн зэрэг дуулна

Монгол Улсын Төрийн дууллыг өнөөдөр буюу аравдугаар сарын 20-ны 11:40 цагт улс орон даяар нэгэн зэрэг эгшиглүүлнэ.

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “Од мөндөр” сувгийн ерөнхий найруулагч А.Гансүхийн санаачилгаар аравдугаар сарын 20-ны өдрийг Төрийн дууллын өдөр болгон тэмдэглэхээр болсон билээ. Энэ хүрээнд нийслэлийн төв талбай болон 21 аймгийн төв талбайд морин цаг буюу 11:40 цагт Төрийн дууллыг эгшиглүүлнэ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургууль дээрээ нэгдсэн байдлаар Төрийн дууллаа дуулахаар төлөвлөжээ.

1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр Монголын ард түмэн улс орныхоо тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгад оролцож байсан түүхтэй. Санал асуулгад монголын ард түмний 98 хувь нь оролцож 100 хувийн саналаар Монгол Улсын тусгаар тогтнолыг дэмжсэнээр тус улсын бүрэн эрхт байдлыг олон улсад баталгаажуулах түүхэн үйл явдлын үндэс тавигдсан юм.