"Танихгүй дөрвөн залууд хулгайлагдсан" гэх 17 настай охиныг олжээ

"Танихгүй дөрвөн залууд хулгайлагдсан" гэх 17 настай охиныг олжээ

Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрчимтэй тархаж, олныг түгшээгээд байсан “17 настай охиныг танихгүй дөрвөн залуу гэрээс нь хүчээр хулгайлан авч явсан” гэх хэргийн хохирогч охиныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн хайж, олсон болохоо албан ёсоор мэдээллээ.

Энэ сарын 04-ний орой охины аав цахим орчинд шууд дамжуулалт хийж тусламж хүссэнээр хэрэг олон нийтэд ил болж, эрэн хайх ажиллагаа эрчимжсэн юм. Тухайн үед аав нь охиноо хутга тулгаж заналхийлж байсан хүмүүст хулгайлагдсан талаар мэдээлж байв. Харин цагдаагийн байгууллагаас алга болсон 17 настай охиныг эсэн мэнд олсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг мэдээллээ.