Хүмүүжигчид дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Хүмүүжигчид дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Олон улсын шатрын холбоо (ФИДЕ)-ноос хүмүүжигчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатрын дэлхийн аварга шалгаруулах зургаа дахь удаагийн цахим тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцлоо.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн баг, тамирчид тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн байна. Энэ удаагийн тэмцээнд ШШГЕГ-ын харьяа 401, 409, 415, 419, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй гурван баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг баг, Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас өсвөр насны ангилалд нэг баг буюу нийт 24 тамирчин оролцжээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ, Филиппин, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Австрали зэрэг 57 орны 135 баг, тамирчин өрсөлдсөн байна.