БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны салбарыг Инчон хотод байгуулжээ

БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны салбарыг Инчон хотод байгуулжээ

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны есдүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар Дипломат албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн үндэслэн Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны салбарыг Инчон хотод байгуулахаар шийдвэрлэжээ.

Уг шийдвэр ажил болж, Элчин сайдын яамны Инчон хотын салбарын үйл ажиллагаа 2026 оны аравдугаар сарын 19-ний өдрөөс албан ёсоор эхэлжээ.

Иймд БНСУ-ын Инчон хот болон орчмын бүс нутагт оршин суугаа Монгол Улсын иргэдийг тус салбараар үйлчлүүлэхийг урьсан байна.

ЭСЯ-ны Инчон салбарын ажиллах хуваарь:

  • Ажлын өдөр: Даваа-Баасан гараг
  • Ажлын цаг: 09:30-12:30
  • Цайны завсарлага: 12:30-13:30
  • Ажлын цаг: 13:30-17:30

Хаяг: 

  • Инчон хот, Намдон-гу, Жөнгаг-ро 8 (Гүвөл-дон), YWCA байр 3 давхар
  • 인천광역시 남동구 정각로 8 (구월동), YWCA 빌딩3 층
  • Байршлын холбоос: https://naver.me/FkaV1sAW
  • Утасны дугаар: 032-421-1979
  • Факсны дугаар: 032-421-1980

Нийтийн тээврээр хүрэх

  • Метро: Инчон 1-р шугам “Инчон шичөн” буудал 5-р гарц Инчон 2-р шугам “Инчон шичөн” буудал 7-р гарц
  • Автобус: “Инчон шичөн” буудал 8, 8A, 33, “Кувөл дунд сургууль” буудал 11, 22, 33, 45 “Сити плаза” буудал 42, 45, 56

Консулын үйлчилгээг авах иргэд ЭСЯ-ны цахим хуудас http://seoul.embassy.mn/ нэвтэрч бүрдүүлэх материалын жагсаалттай САЙТАР танилцан, шаардлагатай материалыг бүрдүүлж ирнэ үү хэмээн гэж Сөүл хот дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдээллээ.