Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг Дорнод аймагт ажиллах үеэр аймгийн удирдлагууд болон цэргийн анги нэгтгэлүүдийн зүгээс ёслол төгөлдөр угтан авсан нь шүүмжлэл дагуулаад байна.
ВИДЕО:
Тодруулбал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг аймгийн Засаг дарга Ш.Ёл нар угтан авч, Чойбалсан цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн удирдлагууд болон хүндэт харуул жагсан хүндэтгэл илэрхийлжээ. Улс төрийн албан тушаалтныг цэргийн хүндэт харуул жагсан угтаж, ёслолын журмаар мэндчилж байгаа энэ дүр зураг нь улс албан тушаалтныг хүндэтгэх төрийн ёслол уу, эсвэл "хэтрүүлэг" үү гэсэн асуултыг дагуулж байгаа юм.
Энэ талаар Ерөнхий сайд асан С.Баяр шүүмжлэлтэй байр суурь илэрхийлж, “Энэ бол буруу. Хувийн эгоог төрийн хэрэгслээр хангаж буй ихэрхэл. Төрийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаа ийн угтан мэндлэхийг ойлгож болно. Тийм ёслолын ард утга бас байна. Гэтэл бусад албан тушаалтанд, тэр тусмаа Засгийн газрын нэг гишүүнд бол ийм ёслол хүндэднэ. Аль ч утгаараа” хэмээн бичжээ.