ВИДЕО: Францын Лимож хотын 143 жилийн түүхтэй захиргааны байр галд шатаж, ихэнх хэсэг нь сүйджээ

ВИДЕО: Францын Лимож хотын 143 жилийн түүхтэй захиргааны байр галд шатаж, ихэнх хэсэг нь сүйджээ

Францын Лимож хотын захиргааны түүхэн барилга өчигдөр /2026.10.17/ улс орон даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаалын үеэр галд автаж, төв цамхгийн орой нуржээ. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, барилгын дээвэр доод давхрууд дээр нурж, гадна фасадын гуравны хоёр орчим нь сүйдсэн байна.

ВИДЕО:

Лимож хотын захиргааны барилга нь 1883 оны долоодугаар сарын 14-нд нээлтээ хийсэн бөгөөд өдгөө 143 жилийн түүхтэй. Архитектор Шарль-Альфред Леклеркийн зураг төслөөр баригдсан уг барилгын санхүүжилтийг үр хүүхэдгүй нас барсан нутгийн чинээлэг иргэн Альфред Фурньегийн өв хөрөнгөөр шийджээ.

Барилгын архитектур нь Парисын хотын захиргааны байрнаас санаа авсан бөгөөд хотын өнгө төрхийг илэрхийлдэг түүхэн дурсгалт байгууламжуудын нэг байв. Үндсэн фасадыг Лимож хотын нэрт хүмүүсийн дүр бүхий дөрвөн мозайк медальоноор чимэглэж, төв хэсэгт нь 43 метр өндөр цамхаг байрлуулжээ. Мөн барилгын өмнөх талбайд 1893 онд суурилуулсан шаазан, хүрэл хийцтэй усан оргилуур бий. Барилгын фасад, дээвэр болон усан оргилуурыг 1975 онд түүхэн дурсгалт өвөөр бүртгэсэн байна.

Эх сурвалж: BBC