Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойн нэрэмжит "Аварга" цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр болно

Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойн нэрэмжит "Аварга" цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр болно

Үндэсний бөхийн намрын нээлтийн барилдаан аравдугаар 3-нд болж Улсын арслан Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан Б.Батмагнай үзүүрлэсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2026.10.16/ Дархан хот байгуулагдсаны 65 жилийн ойн нэрэмжит Монгол Улсын Аварга цолны хүндэтгэлд зориулсан Улс, аймаг, сумын цолтой 128 бөхийн барилдаан аравдугаар сарын 17-нд 11.30 цагт Дархан хотод зохион байгуулагдана. Мөн Монгол Улсын аварга цолтой 13 бөх бүгд хүрэлцэн ирж, барилдааныг үзэж сонирхоно гэдгийг Дархан-Уул аймгийн Үндэсний бөхийн холбооноос мэдээллээ. Тодруулбал, Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Н.Батсуурь, Даян аварга Б.Орхонбаяр, улсын аварга О.Балжинням, Д.Сумъяабазар, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, О.Хангай нар оролцоно гэв.