"Guru media" болон "Nomadia Pictures"-ийн хамтран бүтээсэн “Zogsool” уран сайхны кино БНСУ-ын 31 дэх удаагийн Бусаны олон улсын кино наадамд оролцож байгаа.
"Vision Awards"-аас “Vision of Jiseok Award”, “Hylife Vision Award”, “NETPAC Award”, түүнчлэн олон улсын кино шүүмжлэгчдийн “International Critics Prize” зэрэг дөрвөн шагналыг хүртлээ. “Zogsool” уран сайхны кино Монгол, Герман, Франц, Тайланд, Камбож улсын 50 гаруй уран бүтээлчийн оролцоотойгоор нийтдээ хоёр жилийн хугацаанд бүтээсэн ба олон улсын 3,000 гаруй бүтээлээс шалгарч чаджээ.
