Энэ оны аравдугаар сарын 17-нд Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.
Харин 17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангайн баруун, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Баян-Өлгий, Увс, Завхан, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар, 18-19-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 19-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Өмнөговийн баруун, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 20-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 21-нд Баян-Өлгий, Увс, Ховдын зарим, Завханы хойд сумдын нутгаар 0.0-2.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 18-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар, 19, 20-нд говь, талын нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Xүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -13..-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...-5 градус дулаан, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.