Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s Ratings агентлаг 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Төрийн банкны үндэсний болон гадаад валютаарх урт хугацаат хадгаламжийн B1 зээлжих зэрэглэл болон тогтвортой төлөвийг хэвээр баталгаажууллаа.
Тус зэрэглэл нь Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшинд байна. Moody’s агентлаг үнэлгээндээ Төрийн банкны өөрийн хөрөнгийн зохистой түвшин, санхүүжилтийн тогтвортой бүтэц болон ашигт ажиллагаа сайжирсныг онцолсон байна. Зэрэглэлийн тогтвортой төлөв нь банкны өөрийн хөрөнгө болон санхүүжилтийн давуу үзүүлэлтүүдэд тулгуурлан ирэх 12–18 сарын хугацаанд зээлжих чадварын үндсэн үзүүлэлтүүд ерөнхийдөө тогтвортой хадгалагдана гэсэн Moody’s агентлагийн хүлээлтийг илэрхийлж байна.
Moody’s Ratings агентлагийн албан ёсны мэдээтэй энд дарж танилцана уу.