Орон нутаг болон тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас БОУАӨЯ-нд ирүүлсэн мэдээллээр хүн суурьшсан бүсэд нийт 997 баавгай үзэгдсэнийг бүртгэсэн байна.
ВИДЕО:
Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд баавгай суурьшлын бүс рүү орохоос гадна айлын гэр рүү тохиолдлууд ихээр бүртгэгдэх болсон. Тодруулбал, 10 дугаар сарын 8-нд айлын гэр рүү баавгай дайрч нэг амь хохирсон. Мөн аравдугаар сарын 9-нд Төв аймгийн Баяндэлгэр сумын малчны гэр рүү удаа дараа баавгай халдаж, эд хөрөнгө сүйтгэсэн гээд тохиолдлууд олон бий. Харин олон нийтийн дунд баавгайнаас амиа хэрхэн хамгаалах болон баавгайг холын зайнаас унтуулах буу хэзээ ирэх гэсэн асуултууд байгаа.
Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, “БОУАӨ-ийн сайдын албан даалгаврын хүрээнд хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулсан бол шууд устгах арга хэмжээг авч байна. Баавгайг унтуулах буу авах төсвийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Одоо худалдан авах ажиллагаа явж байгаа” гэж мэдээлсэн. Харин энэ талаар Галт зэвсийн худалдаачин, “Унтуулах төрлийн буу өмнө нь Монгол Улсад худалдаалагдаж байгаагүй. Тийм учраас импорт, экспортын бичиг баримт гэх мэт ажилд 4-6 сарын хугацаа орно” хэмээсэн.
Тэгвэл баавгайн эсрэг эсрэг цацлагыг БОУАӨЯ, НБОГ-ын ажилчдад тарааж байгаа бөгөөд баавгайн дайрах чиглэлийг тогтоож цацсан тохиолдолд баавгайн дайрах хөдөлгөөн саармагжиж зугтах боломжийг олгодог гэдгийг байгаль хамгаалч онцолсон юм. Энэ талаар Хамгаалалтын хэрэглэлийн дэлгүүрийн менежер А.Сорогсүрэн, “Аялал сонирхогчид болон загасчдад зориулж өнгөрсөн оноос эхэлж манай дэлгүүр баавгайн цацлагыг оруулж ирсэн. Харин энэ жилийн хувьд баавгай суурьшлын бүс рүү их хэмжээгээр орж ирж байгаатай холбоотойгоор баавгайн цацлагыг эрэлт нэмэгдэж байгаа. Тухайн цацлагыг цацсанаар баавгайн хөдөлгөөнийг саатуулж байгаа гэсэн үг. Түүнээс биш цацлага цацсанаар баавгайг ухаан алдуулж таныг амь насыг 100 хувь хамгаалах үйлчилгээ байхгүй” гэлээ.