Г.Тэмүүлэн: Баригдаж буй орон сууц бүрд QR код олгож, мэдээллийн нэгдсэн сантай болно

Г.Тэмүүлэн: Баригдаж буй орон сууц бүрд QR код олгож, мэдээллийн нэгдсэн сантай болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын хэмжээнд манай эрх бүхий байгууллагаар шалгагдаж байгаа, орон сууцны залилантай холбоотой Дуусаагүй барилгыг давхардуулан гэрээ байгуулах асуудал их гарч байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагаар 2208 иргэний эрх ашиг хөндөгдсөн, 173 тэрбум төгрөгийн хэрэг шалгагдаж байгаа.  Манай эрх бүхий байгуулллагууд шийдвэрлэх асуудлыг тухай бүр шалгаад шийдвэрлээд явж байна. Орон сууцны залиланг таслан зогсоож иргэдийн эрхийг хамгаалах шаардлага байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шаардлага үүсээд байна.

Иймээс тухайн баригдаж дуусаагүй, баригдаж байгаа орон сууцтай холбоотой мэдээллийн нэгдсэн санг арваннэгдүгээр сарын 15 гэхэд бий болгоно гэж шийдвэрлэлээ. Үүнийг мэдээллийн нэгдсэн санг бий болгоно. Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг тухайн аймаг нийслэлийн засаг дарга нар барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш хоёр, гурван өдрийн дотор мэдээллийг хүргүүлж, нягтлаад нэгдсэн сантай болно.  Барилгын зураг эхлэхээс эхлээд дахин давтагдахгүй QR кодыг орон сууц бүрт олгоно.  Ингээд ирэх долоо хоногт "Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль" -ийн төслийг өргөн барьж, шуурхай хэлэлцүүлнэ" хэмээн ярилаа.