ВИДЕО: Панамд 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, барилга байгууламжууд эвдэрчээ

ВИДЕО: Панамд 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, барилга байгууламжууд эвдэрчээ

Төв Америкийн Панам улсад орон нутгийн цагаар аравдугаар сарын 9-ний өдөр 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлж, барилга байгууламжууд эвдэрч, хэд хэдэн мужид цахилгаан тасарчээ. Мөн газар хөдлөлтийн дараа олон арван удаагийн чичирхийлэл бүртгэгдсэн байна.

ВИДЕО: 

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт Панамын өмнөд хэсэгт, нийслэл Панама хотоос 200 орчим километрийн зайд, 12.6 километрийн гүнд байжээ. Чичирхийлэл нийслэл хотод мэдрэгдэж, иргэд болон оффисын ажилтнууд барилга байгууламжаас гадагш гарсан байна.

Газар хөдлөлтийн улмаас нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Мөн номхон далайн эрэг орчмын хэд хэдэн улс, бүс нутагт цунамигийн сэрэмжлүүлэг гаргасан ч хожим цуцалсан байна. Харин Панамын сувгийн үйл ажиллагаанд ноцтой саад учраагүй гэж мэдээлжээ. Панамын Ерөнхийлөгч Хосе Рауль Мулино аравдугаар сарын 9-ний оройны байдлаар хүний амь нас эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй гэж мэдэгдсэн байна. Гэхдээ газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг үнэлэх ажил үргэлжилж байгаа ажээ.




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө