Малайзын үндэсний амьтны хүрээлэнд төрж, хожим Хятадад буцаж очсон алдартай Нуан Нуан (Nuan Nuan) нэртэй хулсны баавгай өөрийн талбайд орж ирсэн тогос шувуу руу уурлан дайрч буй бичлэг цахим орчинд ихээхэн хандалт аваад байна.
Тодруулбал, Хятадын Нанжин хотын зэрлэг амьтны хүрээлэнд болсон уг үйл явдлын үеэр панда өөрийнх нь эзэмшлийн бүсэд чөлөөтэй явж байсан тогос шувууг хөөж, улмаар сүүлнийх нь өдийг зулгаан авчээ. Хүрээлэнгийн зүгээс тогос шувуу ноцтой гэмтэл аваагүй, зүгээр байгаа хэмээх мэдэгдлийг гаргасан байна. Цахим орчны хэрэглэгчид уг дүрсийг алдартай "Кунг-фу Панда" хүүхэлдэйн киноны гол дүр По болон хорон санаат тогос Лорд Шэнь нарын тулаантай зүйрлэн хошигнож байгаа юм. Амьтан судлаачид уг үйл явдлыг панданууд харагдаж байгаа шигээ үргэлж номхон биш, өөрийн газар нутгийг хамгаалах хүчтэй зөн совинтой зэрлэг баавгайн төрөл зүйл гэдгийг сануулсан хэрэг гэж тайлбарлажээ.
Өдгөө 11 настай Нуан Нуан панда нь Хятад-Малайзын дипломат харилцааны бэлгэдэл болон очсон пандануудын анхны зулзага бөгөөд олон улсын гэрээний дагуу 2017 онд Хятад улсад эргэн ирсэн юм байна.
ВИДЕО: