Онцгой байдлын алба хаагчид "Эрүүл Монгол хүн" хөдөлгөөнд нэгдэж,  хоёр дахь өдрөө өглөөний дасгал хийлээ

Онцгой байдлын алба хаагчид "Эрүүл Монгол хүн" хөдөлгөөнд нэгдэж, хоёр дахь өдрөө өглөөний дасгал хийлээ

Монгол хүний эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маяг, зөв зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Онцгой байдлын байгууллага албаны хэмжээнд алба хаагчдыг эрүүл мэндийн эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг.

Үндэсний хөдөлгөөний хүрээнд эрүүл зан үйл, зөв дадал, нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөнийг алба хаагчид өөрсдөө хийхээс гадна бүх нийтэд уриалан өглөөний дасгалыг эхлүүллээ. Тодруулбал, өчигдөр болон өнөөдөр  Онцгой байдлын ерөнхий газар, нийслэл хүрээний Онцгой байдлын анги, салбарын нийт 300 алба хаагч Сүхбаатарын талбайд бүх нийтийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнд уриалсан өглөөний дасгалыг хийсэн юм. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид улсын хэмжээнд эрүүл мэнд, бие бялдрыг чадавхжуулах зорилгоор ажлын өдрийг 10 минутын өглөөний дасгалаар эхлүүлж хэвшээд байна. Өглөөний дасгалыг Сүхбаатарын талбайд маргааш  /2026.09.30/  07:20-08:00 цагийн хооронд мөн хийх юм.