М.Мандхай: Сонсголыг эсэргүүцсэн гишүүд хуралдаа ирэхгүй хойшлууллаа

М.Мандхай: Сонсголыг эсэргүүцсэн гишүүд хуралдаа ирэхгүй хойшлууллаа

Хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй татаас, урамшууллын хэрэгжилтийг хэлэлцэх хяналтын сонсгол өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжлэх байсан ч гишүүдийн ирц хүрээгүй шалтгаанаар хуралдсангүй.

Хуралдаан даргалагч М.Мандхайн мэдээлснээр, нийт 29 гишүүнээс 12 нь буюу 41.4 хувь нь ирсэн тул сонсголыг эхлүүлэх боломжгүй болсон байна. Тэрбээр сүүлийн 18 жилийн хугацаанд ХАА-н салбарт татвар төлөгчдийн хөрөнгөөр олгосон санхүүжилтийн үр дүн, зээл, татаасын хэрэгжилт, зориулалтын бус зарцуулалт болон зорилтот бүлэгт хүрсэн эсэхийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч сонсгол үргэлжлэх боломжгүй болсныг хэлэв. Мөн ажлын хэсэг, хөндлөнгийн шинжээчид 150 гаруй хоног ажилласан бөгөөд ирцийг хүргэхгүй байх сонирхол тодорхой бүлэгт байна гэж хардаж байгаагаа М.Мандхай илэрхийллээ.