Н.Өсөхбаярын барилдах эрх Арбитрын шүүхийн шийдвэрээр сэргэсэн учир барилдаанд оролцож байна

Н.Өсөхбаярын барилдах эрх Арбитрын шүүхийн шийдвэрээр сэргэсэн учир барилдаанд оролцож байна

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр өнгөрсөн амралтын өдөр болсон Биоэнергийн судалгаа эмчилгээний үндэсний хүрээлэнгийн 25 жил, "Альтернатив" эмнэлгийн 5 жилийн ойд зориулсан барилдаанд шөвгийн дөрөвт үлдсэн байдаг.

Тус барилдааны үеэр үзэгчдийн дунд Н.Өсөхбаярын барилдах эрх нь сэргэсэн эсэх талаар маргаан гарсан. Тэгвэл өнгөрсөн жил допингийн асуудлаас болж гарди цолоо хураалгасан Н.Өсөхбаярыг энэ жилийн наадмаар Арбитрын шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж магадгүй хэмээн барилдуулаагүй билээ. Харин Арбитрын шүүхээс, "Допингийн эсрэг зөрчил гаргаагүй" гэж үзсэнээр барилдах эрхийг нь Баяр наадмын зохион байгуулах хорооноос сэргээсэн талаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагаас мэдээлсэн. Товчхондоо, Арбитрын шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр болох бөгөөд түүний барилдах эрх Үндэсний баяр наадмын дараа сэргэсэн.