Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 2026 оны Азийн наадмын үеэр сумо бөхийн үзүүлэх тоглолт зохион байгуулагдах талаар мэдээллээ.
Тэрбээр “Энэ удаагийн Азийн наадмын төгсгөлд буюу 2026 оны аравдугаар сарын 7-нд сумо бөхийн танилцуулга явагдана. Ингээд дараагийн Азийн наадамд сумо бөхийн төрөл багтахаар болж байгаа. Энэ нь сумо бөхийн төрөл Олимпийн наадамд багтахад нэг том алхам болж буй юм” хэмээн онцоллоо. Ийнхүү сумо бөхийг Азийн наадмын хөтөлбөрт багтаах нь тус спортыг олон улсын хэмжээнд хөгжүүлэх, цаашлаад Олимпийн наадмын төрөлд оруулах зорилгын хүрээнд хийгдэж буй алхам болж байна.