Ирэх сарын сарын 15-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд даац хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсооно гэв

Ирэх сарын сарын 15-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд даац хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсооно гэв

Энэ оны аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байгааг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ.

Учир нь хүйтэн сэрүүний улирал ирж, цаг агаар сэрүүсэж байгаа энэ үед газрын хөрс, далангийн өнгөн хэсэг хөлдөж, ус чийг ихээр хуримтлагдсанаар авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурч байгаа аж. Энэ үед “Автотээврийн хэрэгслийн ангилал. техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2025” стандартын 5.2 дахь заалтад нийцүүлэн тээвэрлэлт хийж, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийг дуустал хугацаагаар зогсоож байгаа юм байна. Дээрх хугацаанд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжид хохирол үүсгэсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хуулийн дагуу хохирлыг барагдуулна гэв.

Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг зөвлөлөө.