“Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарчээ

“Frankfurter” зайдас “Ард түмний хүнс”-ээр шалгарчээ

Монголын Хүнсчдийн Нэгдсэн Холбооноос зохион байгуулсан “Ард түмний хүнс-2027” шалгаруулалтаар “Мах Импэкс” ХК-ийн “Frankfurter” чанамал утлагат зайдас төрөл бүрийн хиам, бэлэн бүтээгдэхүүний ангилалд шалгарчээ.

Тус бүтээгдэхүүн нь 2006 оноос худалдаанд гарсан бөгөөд Германы жор, технологийн дагуу үйлдвэрлэдэг байна. Үйлдвэрлэлийн явцад чанартай түүхий эд, дэвшилтэт тоног төхөөрөмжийг хослуулан ашигладаг бөгөөд алимны модны үртсээр уламжлалт аргаар утдаг аж. “Мах Импэкс” ХК нь үйлдвэрлэлдээ ISO 9001, ISO 22000, HACCP, FSSC 22000 зэрэг олон улсын стандарт, менежментийн тогтолцоог хэрэгжүүлж, хүнсний чанар, аюулгүй байдлыг ханган ажилладаг гэж мэдээллээ. Ийнхүү 2006 оноос үйлдвэрлэж эхэлсэн “Frankfurter” чанамал утлагат зайдас “Ард түмний хүнс” шалгаруулалтаар хэрэглэгчдийн сонголтыг хүлээсэн бүтээгдэхүүнээр тодорсон байна.