Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны нутаг дэвсгэрт малын гоц халдварт годрон өвчний голомт үүссэнтэй холбогдуулан Аймгийн Онцгой комисс, Аймгийн Мал эмнэлгийн газар болон Дэлгэр сумын Онцгой комисс 2026 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагт шуурхай хуралдсан байна.
Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн 2026 оны есдүгээр сарын 27-ны өдрийн 26-5514 бүртгэлийн дугаартай шинжилгээний дүнгээр малын гоц халдварт годрон өвчин оношлогджээ. Хурлаар өвчин гарсан айлын малыг холбогдох журмын дагуу устгалд оруулах, тухайн нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэмийг яаралтай тогтоох, эргүүл, пост ажиллуулах, өвчний тархалтыг таслан зогсоох, бусад мал сүрэгт халдвар дамжихаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Мөн нөхцөл байдлыг газар дээр нь шуурхай зохицуулж, халдварын тархалтыг хязгаарлах, малчдад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдүүлэхэд онцгой анхаарч шуурхай ажиллаж байна.