"Playtime"-ийн үеэр мансууруулах төрлийн бодис олж авсан гэх иргэнд яллах дүгнэлт үйлджээ

"Playtime"-ийн үеэр мансууруулах төрлийн бодис олж авсан гэх иргэнд яллах дүгнэлт үйлджээ

"Playtime" apгa хэмжээний үеэр мансууруулах төрлийн бодис олж авсан гэх иргэнд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Тодруулбал, Б.Т нь 2024 оны долдугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт "Playtime" apra хэмжээний үед "өвс" гэх хэрэглээний нэршилтэй, дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) бодисын агууламжтай, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан хэрэгт холбогджээ. Тус хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.