Үндэсний музейн захирал асан Б.Сарантуяагийн хэргийг Хялбар ажиллагааны шүүхэд шилжүүлжээ

Үндэсний музейн захирал асан Б.Сарантуяагийн хэргийг Хялбар ажиллагааны шүүхэд шилжүүлжээ

Монголын үндэсний музейн захирлаар ажиллаж байсан Б.Сарантуяа нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбар ажиллагааны шүүхэд шилжүүлжээ. 

Тодруулбал, Монголын үндэсний музейн захирлаар ажиллаж байсан Б.Сарантуяа нь санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Б нар нь бүлэглэн “Н...” ХХК-тай 2025 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр аялал жуулчлалын гэрээ байгуулж, БНХАУ-ын Санъяа хотын шууд нислэгтэй аялалд өөрсдийн хамаарал бүхий хүмүүс болон музейн ажилчид болох нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй аяллыг зохион байгуулж, гэрээний төлбөрийг хийхдээ “Музейн ваучерийн үйлчилгээний гэрээ”-ний дагуу музейн орлогод орох байсан төлбөрийг бартер байдлаар тохиролцож, бусдад давуу байдал бий болгож, Монголын үндэсний музейд 44.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Тухайн хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.