УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар нь энэ оны хоёрдугаар сарын 05-ны /2026.02.05/ өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зодолдож, нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг гарсан.
Тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байсан бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг.
Тодруулбал, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Тайван нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгаж дуусаад хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Гэсэн ч тухайн хэрэг шүүхэд шилжихгүй өнөөг хүртэл прокурорт хянагдаж байгаа аж.