Боловсролын яамнаас цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад анхааруулга хүргүүллээ.
Баавгайн идэвхжил ажиглагдаж байгаа тул хүүхдүүдийг ойрын өдрүүдэд нэгдсэн зохион байгуулалттайгаар агаар салхинд гаргахгүй байхыг зөвлөжээ. Мөн эцэг эх, асран хамгаалагч нарт сэрэмжлүүлэг хүргэлээ. Хүүхдийг ганцааранг нь гадаа тоглуулахгүй, ой мод болон хүн багатай газраар явуулахгүй байхыг зөвлөсөн байна.
