Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд сүмогийн өргөөнд зочилж, тэмцээний түрүү бөхөд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шилжин явах цом гардуулсан байна.
Монгол, Японы ард түмнийг холбодог соёлын нэгэн чухал гүүр болсон сүмо бөхөд Монголын олон бөх амжилт гаргаж, хоёр орны спорт, соёлын харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Ерөнхий сайд Н.Учралын айлчлалын үеэр болсон энэхүү үйл явдал нь Монгол, Японы найрсаг харилцаа, сүмо бөхийн уламжлалт холбоог харуулсан онцлох мөч болсон байна.
ВИДЕО: