Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн Ерөнхий Газраасанхааруулж байна. Энэ оны наймдугаар сард “Судалгаа” нэртэй хуурамч линкээр орж 112 иргэн мөнгөө алдаж залилуулсан тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Иймд урамшуулал амласан сайтаар нэвтэрч, банкны нэвтрэх нэр, нууц үг, OTP кодоо өгөхгүй байхыг зөвлөв. Урамшуулал амласан зартай таарвал ямар ч тохиолдолд нэвтэрч орохгүй байхыг сэрэмжлүүллээ.